ЭРҮҮЛ МЭНД

Шинжилгээний цэгүүд шаардлагатай иргэдэд үйлчилнэ

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулж ПСР шинжилгээний цэгүүд нийтэд үйлчлэхгүй. Зөвхөн эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх болон хөдөө, орон нутаг руу зайлшгүй шалтгаанаар зорчих иргэдэд үйлчилнэ. Тодруулбал, эрүүл мэнд, буяны ажил болон хүнс, шатахуун, малын өвс, тэжээлийн тээврээр орон нутаг руу зорчих иргэдэд үйлчлэх юм. Ингэхдээ иргэд үүнийгээ батлах бичиг баримттай байх шаардлагатай. Нийслэлд ПСР шинжилгээний байнгын гурав, явуулын гурав, нийт зургаан цэг ажиллаж байна.

Хэрэв танд халдварын шинж тэмдэг илрэх юм уу, хэн нэгэн хүний ойрын хавьтал болсон бол харьяа өрхийн эмнэлэг, эмчдээ хандаарай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button