ЭРҮҮЛ МЭНД

Хөл хорионы үеэр өвдсөн хүүхдийг нь тэврүүлээд алхуулсныг хүний эрхийн мэдрэмжгүй гэж дүгнэв

"... хүүхдийн бие өвдөөд хэцүү байгаа, шинжилгээ өгөх ёстой байсан. Түргэн тусламж дуудахаар ирэхгүй, хувийн тээврийн хэрэгслээр явуулахгүй, автобус хүлээхээр ирэхгүй байна. Цагдаа нарт учирлаж хэлээд явуулахгүй, эмнэлгийн бичгээ үзүүлсэн ч явуулахгүй. Тиймээс ингээд алхаж байна. Хүүхэд маань маш их даарч байна"

(МҮОНТВ-ийн сурвалжлах багийн 2021 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хийсэн мэдээнээс)

Дээрх тохиолдолд нялх хүүхэдтэй, хүүхдээ эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэх шаардлагатай болохыг нотлох баримтыг үзүүлсээр байхад хувийн тээврийн хэрэгслээ орхин явганаар хөдөлгөөнд оролцох шаардлага тавьж байгаа албан хаагч нь өвчтэй, гэмтсэн хүмүүст нэн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, улмаар хүний эрхийн мэдрэмжгүй, нөхцөл байдалд нийцсэн шийдвэр гаргах чадваргүй байгааг харуулж байна. Цагдаагийн алба хаагчдын тавьж буй шаардлага нь иргэдийг бухимдуулж, улмаар Ковид-19 цар тахалтай тэмцэх ажлын зохион байгуулалт муу, эрх бүхий байгууллагаас гаргаж буй шийдвэр, хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь зөрчилтэй, уялдаа холбоогүй байна гэх шүүмжлэл цахим орчинд гарсаар байна.

ХЭҮК-ийн 20-р илтгэлээс

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

turiin baij bgai unen turh

njuty
njuty

энэ ХЭҮК ниргэсэн хойно нь дандаа худлаа хашгирах юмаа тэр 2 сард нь дүгнэлтээ гаргаад арга хэмжээгээ авчээ

Зочин
Зочин

Энэ үед их хүйтэн байсан.нялх хүүхэдээ тэврээд явж байхад яагаад ийм хатуу байдаг юм бэ?

Холбоотой мэдээ

Back to top button