НийгмийнНИЙГЭМ

Иргэн Д.Мөнхбатыг эрүүгийн хуулиар яллагдагчаар татжээ

Хилийн чанадаас халдваргүй ирсэн ч “Энх саран” сувилалд тусгаарлагдаж байх үедээ коронавирус туссан гэж үзэж буйгаа сошиал орчинд илэрхийлсэн иргэн Д.Мөнхбатыг зөрчлийн хуулийн дагуу 500 мянган төгрөгөөр торгосон.

Тэгвэл түүний эрүүгийн хуулиар яллагдагчаар татсан тухай өөрийн цахим хуудаст ийн бичжээ.

"Эрүүл болоод удаагүй байтал.
Эрүүгийн хуулиар яллагдагчаар татагдав.

Бүх зүйлийг эхнээс нь тайлбарлая. Эгэл жирийн иргэн байжээ. Tэрээр хэнд ч тээр, саад бололгүй ажил хөдөлмөрөө эрхлэн аж төрөх бөгөөд, хүний эрхээ дээдэлж иргэний үүргээ ухамсарлан явдаг нэгэн. Гадаадад олон сар гацаж гэртээ ирэх гэтэл тусгаарлалт нэртэй иргэдийг олноор нь хашиж хорьсон үйл явдлаас үүдэн эх орондоо эрүүл ирээд
тухайн газраас Корона вирус халдвар авав. Сар гаруй хугацаанд эмчлэгджээ, хүнд өвдсөн одоо ч бие нь сайнгүй. Эмнэлгээс гарсан даруй цагдаагийн газарт нэг бус удаа дуудагджээ.

Үзэл бодлоо илэрхийлж иргэний үүргээ биелүүлсэн түүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх заалтаар торгох шийтгэл оногдуулсан. Хэрэг ингээд дууссангүй…
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2021.03.24-ны өдөр Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэг Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин бусдад халдаах, эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байна.

Хариуцлагагүй шийдвэрийн улмаас олон иргэдийн амь нас эрүүл мэнд хохирч болох байсан эрсдэлт нөхцөл байдлаас сэргийлэх зорилгоор шударга шүүмжлэл өрнүүлсэн миний мэдээллүүд иргэдийг төөрөгдүүлсэн, өдөөн турхирсан хэв шинжтэй болж тооцогджээ. Үнэн бодит байдлыг хэлэх нь
бусдыг төөрөгдөлд хөтөлж байна гэж үү ? "Үнэн” хүнийг төөрөгдүүлдэг харин "худал” хүнийг хөтөлдөг цаг үе үү.

Mиний мэдэх шударга ёс ийм биш, бидний хүсдэг нийгэм ийм биш. Яагаад бид энэ асуудлыг хөндөж тэмцэх ёстой вэ гэвэл ирээдүйд бидэнд үлдэх цаг үе, орон зай учраас түүнийгээ аврах өчүүхэн ч гэсэн алхам хийх нь бидний үүрэг.” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-15 10:34

ter suvilalaas hqldvar avsan humuus negdej zasgiin gazariig shuuhed uguuch

Зочин
Зочин
2021-04-15 10:55

МАН -д элс тэгвэл ялгүй өнгөрнө

irgen
irgen
2021-04-15 10:59

юу гэсэн үг вэ үг хэлсний төлөө арай л ингэж болохгүй дээрх хүнтэй сан�##� 1 бн

МАН
МАН
2021-04-15 11:00

МАН -д элс тэгвэл ялгүй өнгөрнө

Зочин
Зочин
2021-04-15 11:11

Энэ арай ч дэндэнээ . Короно туссан бүх хүмүүсийг яллагдагчаар татах болждээ прокурор. Аль эсвэл хуучин соц нийгэм рүү очих бэлтгэл хангагдсан байна

zochin
zochin
2021-04-15 11:23

prokuror, tsagdaa hiih ajilgui uidaad bgaa um bh daa

Зочин
Зочин
2021-04-15 11:24

Бослого гарга, өөр зам байхгүй. Бүүр даварсан новшнууд хойд солонгос болгочлоо

Баатар
Баатар
2021-04-15 11:47

МАНхан юү хийх гээд байна вэ, 1000 гаруй охид эмэгтэйчүүдийг хүчиндсэн Анандбазараа, 20 гаруй согтуу хүүхэн дагуулаад улсын машинаар шөнөжингөө архидсан дэд сайд нараа шоронд хий тэгээд энгийн номхон , үгээ хэлсэн ардыг чөлөөл, МАНханг 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр хүндгүй болгож унагах тактик байхыг бас үгүйсгэхгүй, �##�лага, хүчин авилга, эх орноо худ�##�дах хэдхэн жилийн дотор тус нам мөн ч их хэрэг хийж байна.

Зочин
Зочин
2021-04-15 13:55

Алдгийн бна. Хүнд хүчээр вируус х�##�даасан гэж Энхсаран болоод ЗГийг шүүхэд өг эсрэгээр нь. Нийгэм харж бгаа новшнуудыг

Холбоотой мэдээ

Back to top button