Нийгмийн
ФОТО: Испанийн нэгэн сургуулийн багш нар далайн эрэг дээр хичээлээ зааж байна

Испанийн Мурсиа мужийн нэгэн сургуулийн багш нар далайн эрэг дээр хичээлээ зааж байна. Багш нар өглөөний 8 цагт далайн эрэг дээр ирж, ширээ сандлаа байршуулдаг ажээ. Тус сургуулийн хүүхдүүд 3-12 хүртэлх насныхан байдаг бөгөөд хичээлээ тараад хөөцөлдөн тоглодог байна.
9 настай Антонио Фернандез “Би далайн эрэг рүү явах дуртай. Тайван, тухтай байдаг тул далайн эрэг дээр байхыг илүүд үздэг” гэжээ.
Хичээл 20 минут үргэлжилдэг бөгөөд хичээлийн дараа загасчид тороо үзүүлж, загас хэрхэн барьдгийг зааж өгдөг гэнэ. Тус сургуулийн сурагчдаас одоогийн байдлаар коронавирусийн халдвар авсан хүүхэд байхгүй хэмээн Reuters.com мэдээлжээ.


Бичлэгийг энд дарж үзээрэй
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.