НИЙГЭМ

Нийслэлд, сурагчдын хичээл ирэх даваа гаригаас эхэлнэ

Боловсролын сайдын 2024 оны долоодугаар сарын 19-ний өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/01 дүгээр тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг баталсан билээ.

2024-2025 оны хичээлийн жилд I-II анги 34 долоо хоног, III-IV анги 35 долоо хоног, VI-IX анги 36 долоо хоног, X-XII анги 37 долоо хоног хичээллэнэ гэж тусгасан. Хуваарийн дагуу сурагчид нэгдүгээр сарын эхнээс амарч эхэлсэн бөгөөд орон нутгийн сурагчдын хичээл  энэ долоо хоногт эхэлж, нийслэлийн дунд сургуулийн сурагчид нэгдүгээр сарын 27-ноос хичээллэж эхлэх юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button