СПОРТ

Азийн АШТ: Б.Шоовдор Азийн аварга Саритаг ялав

Чөлөөт бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ өнөөдөр Казахстан улсад эхэллээ.

Тус тэмцээнд оролцож буй Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг ЭНД дарж сонирхоно уу.

Азийн АШТ-д өнөөдөр Монголоос 50 кг-д Нандинцэцэгийн Анударь, 55 кг-д Мөнхболдын Дөлгөөн, 59 кг-д Баатаржавын Шоовдор, 68 кг-д Энхсайханы Дэлгэрмаа, 76 кг-д Найгалсүрэнгийн Загардулам нар барилдаж байна.

Эмэгтэйчүүдийн 59 кг-д барилдаж буй ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Шоовдор эхний тойрогт өнгөрсөн жилийн Азийн аварга, Энэтхэгийн бөх Саритаг 5:4-өөр яллаа. Тэрбээр дараагийн тойрогт Казахстаны бөх Диана Каюмоватай барилдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button