Нийгмийн

Б.Шоовдор, Э.Дэлгэрмаа нар Азийн АШТ-ий хагас шигшээд шалгарлаа

Чөлөөт бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ өнөөдөр Казахстан улсад эхэллээ.

Тус тэмцээнд оролцож буй Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг ЭНД дарж сонирхоно уу.

Азийн АШТ-д өнөөдөр Монголоос 50 кг-д Нандинцэцэгийн Анударь, 55 кг-д Мөнхболдын Дөлгөөн, 59 кг-д Баатаржавын Шоовдор, 68 кг-д Энхсайханы Дэлгэрмаа, 76 кг-д Найгалсүрэнгийн Загардулам нар барилдаж байна.

Эмэгтэйчүүдийн 59 кг-д барилдаж буй ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Шоовдор, 68 кг-д барилдаж буй Э.Дэлгэрмаа нар хагас шигшээд шалгарлаа.

Хоёрдугаар тойрогт Б.Шоовдор Казахстаны бөх Диана Каюмоваг 12:0, Э.Дэлгэрмаа БНСУ-ын Ун Суныг 4:0-ээр ялав.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button