Нийгмийн

ТОДРУУЛГА: Иргэд санаачилгаараа “гаднаас хүн ирсэн тул манайд орох хориотой” гэсэн бичиг хаалган дээрээ наасан

Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэд өөрсдийн санаачилгаар “гаднаас хүн ирсэн тул манайд орох хориотой” гэсэн бичгийг хаалган дээрээ байрлуулжээ. 

Бид тус сумын Засаг дарга Х.Эгиймаатай холбогдож, тус сумын хэмжээнд нийт хэчнээн хүн гэрийн тусгаарлалтад байгааг тодрууллаа.

Тэрбээр “Манай суманд нийт долоон тохиолдол батлагдсан. Эдгээр иргэдийн ойрын хавьтал 27, дам хавьтлын 73 хүн гэрийн тусгаарлалтад байгаа. Мөн орон нутгаас ирсэн 31 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Нэг хүн л өөрийн санаачилгаар хаалган дээрээ “гаднаас хүн ирсэн тул манайд орох хориотой” гэж бичиж байршуулсан байсан. Харин ойрын болон дам хавьтал, олон нутгаас ирсэн бусад иргэд УОК-ын тушаалд заасны дагуу өөрсдөө хүссэн тохиолдолд л хаалган дээрээ хаяг тогтоолгож байгаа. Хаяг тогтоох хүсэлтэй иргэдийн хаалган дээр захиргаанаас хаяг хэвлэж, нааж өгсөн” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button