ДЭЛХИЙ

Өлсгөлөн зарласан Навальныйг шоронгийн эмнэлэг рүү шилжүүлжээ

Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг шоронгийн эмнэлэг рүү шилжүүлсэн гэдгийг даваа гарагт (2021.04.19) түүний өмгөөлөгч мэдэгджээ. Түүнийг эмнэлэг рүү шилжүүлэхийн өмнө тэрбээр өлсгөлөн зарлаад 20 өдөр болсон.

ОХУ-ын шоронгийн алба мэдэгдэл хийхдээ 44 настай Навальныйг бүс нутгийн шоронгийн эмнэлэг рүү хүргэсэн хэмээжээ. Тус албаны мэдээлснээр үүний Навальныйн байдлыг сайн байгаа бөгөөд түүний зөвшөөрөлтэй витамины эмчилгээ хийж байгаа аж.

Навальныйн өмгөөлөгчдийн нэг Алексей Липстер “Reuters” агентлагт хэлэхдээ “Тийм ээ тэр эмнэлэгт байгаа, гэхдээ тэд намайг түүнтэй уулзуулахаас татгалзсан” гэсэн байна. Сөрөг хүчний удирдагчийг дэмжигчид энэ долоо хоногт томоохон жагсаал хийхээр төлөвлөж байгаа билээ. Оросын эрх баригчид жагсаал хийхийг хориглон зохион байгуулагчдыг нь мөрдөж эхэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button