ДЭЛХИЙ

Навальныйг дэмжигчдийн жагсаалын үеэр цагдаа нар 1400 хүн баривчилжээ

Лхагва гарагт (2021.04.21) Навальныйг дэмжигчид жагсаал хийж түүнд зохих ёсны эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхийг шаарджээ. Алексей Навальныйг хоёрдугаар сард шоронд хорьсон бөгөөд тэрбээр нурууны өвчин болон хөл нь мэдээ алдаж байна хэмээн мэдэгдсэн. Түүнийг даваа гарагт (2021.04.19) шоронгийн эмнэлэг рүү шилжүүлсэн.

Навальныйд зохих ёсны эмчилгээ үзүүлэхийг шаардсан жагсаалын үеэр цагдаа нар 1400 гаруй хүнийг баривчилжээ. Түүний хэвлэлийн төлөөлөгчийг арван өдрийн турш шоронд хорьж, Навальныйн өөр нэг хамтран ажиллагчийг саатуулсан байна. Тус өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлж, Барууны орнуудыг Оросын улаан зурвасыг давахгүй байхыг анхааруулсан аж.

Цагдаа нарын мэдэгдсэнээр 29 хотод 14000 гаруй хүн жагссан байна. Тэдгээр хотуудад нийслэл Москва багтаж байгаа бөгөөд тэнд зургаан мянга гаруй хүн цугларсан аж. Москва хотод хүмүүс “”Навальныйг чөлөөл”, “Эмч нарт түүнийг үзүүл” гэсэн уриа лоозон барьж жагссан байна. Цагдаа нар нийслэл хотод зургаан мянган хүн жагссан хэмээн мэдээлсэн ч Алексей Навальныйн “Youtube” хуудсан дээр энэхүү тоог арав дахин их байсан хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-04-22 20:36

ЗОРИГТ ЭР

Zochin
Zochin
2021-04-30 19:20

6000 хүн цугласан жагса�##�аас 14000 хүн баривчилсан юм байжээ. Гарчиг дээрээ 1400 гэснээ дотор нь 14000 гээд хаха согтуу гар бичжээ гэж.

Холбоотой мэдээ

Back to top button