НИЙГЭМ

Монголын тамирчид 2020 оны олимпод “Мизүно”-гийн хувцас өмсөнө

“Токио-2020” олимпод манай улсын тамирчид Японы “Мизүно” брэндийн хувцас өмсөх болжээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Япон Улсад айлчлах үеэрээ Токиогийн олимп, паралимпийн асуудал эрхэлсэнсайд Шүничи Сүзүкитэй уулзаж, энэ талаарх гэрээнд гарын үсэг зурсан байна.

“Олимпод оролцох тамирчид ёслолын болон спорт хувцас өмсдөг. Спорт хувцсыг “Мизүно”-гоос худалдан авна. Тамирчид олимпийн нээлт, хаалтад өмсөх ёслолын хувцасны загварыг урьд жилүүдийн адил монгол уран бүтээлчид гаргаж, дотоодын компаниар хийлгэхээр төлөвлөсөн” гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээллээ.

Ташрамд дурдахад, “Рио-2016” олимпод манай тамирчдын ёслолын хувцсыг “Шилмэл загвар” компанип урласан. Спорт загварын хувцсыг Японы “Asics” брэндээс худалдан авсан юм.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

13 Сэтгэгдэл

  1. Vente Du Cialis Sur Internet Comprar Cialis Original Foro Kitten Health Treatment Dosage Amoxicillin [url=http://bpdrugs.com]buy cialis[/url] Amoxicilina Medicine Internet Pharmacy Mastercard Accepted

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button