ДЭЛХИЙ

“Pfizer” компани Польш, Мексик улсаас хуурамч вакцин илрүүлжээ

“Pfizer” компани өөрсдийнх нь вакциныг Польш, Мексик улсуудад хуурамчаар үйлдвэрлэж байсныг илрүүлжээ. Тэдгээр вакцинуудын тунг албан тушаалтнууд хураан авч шинжилгээ хийгээд хуурамч гэдгийг нь тогтоосон аж. “Pfizer” компанийн мэдээлснээр Мексикт хуурамч шошготой вакцин үйлдвэрлэсэн байсан бол Польшид үрчлээний эсрэг эмийг ашиглан вакцин хийсэн байжээ

ДЭМБ мэдээлэхдээ хуурамч вакцинууд дэлхийн хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байна хэмээн тэднийг илрүүлж устгахыг уриалсан байна. Польш улсын эрүүл мэндийн сайд лхагва гарагт мэдэгдэл (2021.04.21) хийхдээ албан ёсны дархлаажуулалтад хуурамч вакцин орж ирэх аюул бараг байхгүй хэмээжээ.

“Wall Street Journal”-д мэдээлснээр Мексик улсад 80 гаруй хүн хуурамч вакциныг тариулсан байна. Тэдний биед ямар нэгэн муу нөлөө үзүүлээгүй ч коронавирусийн эсрэг ямар ч хамгаалалт авахгүй юм. Мексик улсад онлайнаар хуурамч вакциныг 2500 ам.доллар хүртэл үнээр худалдаалж байсан аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button