ДЭЛХИЙ
Путин тавдугаар сард иргэдээ 10 хоног цалинтай амраана

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн халдвар нэмэгдэхээс урьдчилан сэргийлж тавдугаар сарын 1-10-ны өдрүүдийг бүх нийтийн амралтын өдөр болгосон байна. Тавдугаар сарын эхний арван өдрийг бүх нийтийн амралт болгох саналыг Роспотренадзорын захирал Анна Попова гаргасан аж. Эдгээр өдрүүдэд иргэд цалинтай амрах юм.

Ихэнх Орос иргэд тавдугаар сарын эхээр амралт зугаалгад явдаг. Учир нь гэвэл ирэх сарын 1 нь Хөдөлмөрийн өдөр, харин тавдугаар сарын есөнд Ялалтын баяр болдог билээ. Үүний хооронд буюу тавдугаар сарын 4-7 өдрүүд энгийн ажлын өдөр байсан юм.
Эх сурвалж: NDTV
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.