Нийгмийн

ТОДРУУЛГА: Энэтхэг улсад манай улсын 280 иргэн байгаа, халдвар авсан хүн алга

Энэтхэгчүүд коронавирусийн халдварын өмнө сөхөрч байна. Өдөрт 350.000 шинэ тохиолдол бүртгэгдэн, эмнэлгүүд дүүрч, иргэдийг оршуулах, чандарлах газаргүй болж аргагүйн эрхэнд гудамжинд ил задгай шатаах болжээ.

Иймд бид Энэтхэг улсад ажиллаж, амьдарч буй монголчуудын нөхцөл байдлыг Гадаад харилцааны яамны консулын газрын захирал Л.Мөнхтүшигээс тодрууллаа.

-Энэтхэг улсад манай улсын хэчнээн иргэн ажиллаж, амьдарч байна вэ?

-Өнгөрсөн оноос эхлэн Энэтхэг улс руу тусгай үүргийн нислэгүүд үйлдэж, нутаг буцах хүсэлтэй иргэдийг зургаан удаагийн нислэгээр татаж авсан. Өнөөдрийн байдлаар тус улсад манай улсын 280 хүн байна. Уг мэдээллийг өчигдөр тус улсад суугаа элчин сайдын яамнаас өгсөн. Дийлэнх нь Энэтхэгт олон жил шавилан сууж байгаа лам. Энэтхэгийн өмнөд мужуудын хийдүүдэд шавилан суудаг хүүхдүүд байгаа. Яг яаралтай буцъя гэж хүсэлт гаргасан хүн одоогоор алга байна.

-Халдвар аваад, эмнэлгийн тусламж авч байгаа эсвэл тусламж авч чадахгүй байгаа хүн бий юу?

-Хийдүүд лам нарынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс хөл хорио тогтоосон байгаа. Одоогоор халдвар авсан хүн байхгүй. Мөн ЭСЯ-ны ажилтнууд ч гэсэн халдвар хамгааллын дэглэмээ сахиад ажиллаж байна. Мөн халдвар авсан хүн байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button