ДЭЛХИЙ

Илон Маск: Ангараг руу анхны удаа аялахад хэдэн хүн нас барах байх

“SpaceX” компанийн үүсгэн байгуулагч Илон Маск Ангараг гараг руу анхны удаа аялах үед цөөнгүй хүн нас барах байх хэмээжээ. Тэрбээр “X Prize” сангийн үүсгэн байгуулагч Петр Диамандистай өнгөрсөн пүрэв гарагт (2021.04.22) ярилцаж байхдаа ингэж хэлсэн байна.

Маск 2026 он гэхэд Улаан нүдэн гараг дээр хүн буулгахыг зорьсон бөгөөд энэ нь НАСА-ын төлөвлөсөн хугацаанаас долоон жилийн өмнө аж. Тэрбээр ярилцлагынхаа үеэр “Ангараг гараг руу явах нь Шаклтоны Антарктид руу аялах зартай ижилхэн. Аюултай гэдэг илт, тухгүй удаан аялал байх болно. Чи амьд буцаж ирэхгүй ч байж магадгүй гэхдээ гайхалтай мэдрэмж төрүүлэх ялгуусан аялал байх болно. Тийм ээ, үнэндээ эхэндээ цөөнгүй хүн нас барах байх. Тэнд очиход хэцүү” гэжээ. Маск 2026 онд Ангараг руу нисэхийн өмнө технологийн хэд хэдэн дэвшил гаргах хэрэгтэй гэдгийг дурдсан юм.

Харин НАСА “Артемис” төслийн дагуу 2033 он гэхэд Ангараг гараг дээр хүн буулгах зорилготой. “Артемис” хөтөлбөрийн төлөвлөгөөгөөр бол 2024 онд сар дээр дахин хүн буулгана.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button