НИЙГЭМ

Энэ сард эрчим хүчний салбарын ажилчдыг дархлаажуулж дуусна

Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг хоёр дахь ээлжийн дархлаажуулалтад Эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтан, албан хаагчид хугацаандаа хамрагдаж байна.

Төрийн болон орон нутгийн өмчит, хувийн хэвшлийн 57 үйлдвэр, компанийн 14714 ажилтан эхний ээлжийн дархлаажуулалтад хамрагдсан. Харин хоёр дахь ээлжийн дархлаажуулалт 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын 5176 ажилтан бүрэн хамрагдаад байна.

Эрчим хүчний салбарын ажилтан, албан хаагчдын дийлэнх буюу 60 гаруй хувь нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн “AstraZeneca” компанийн “Covishield” вакцин, 40 орчим хувь нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “SinoPharm” үйлдвэрийн “Vero Cell” вакциныг хийлгэсэн байна.

Хоёр дахь ээлжийн дархлаажуулалт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд нийт ажилтан, албан хаагчид 2021 оны 5 дугаар сард товлосон хугацаандаа бүрэн хамрагдаж дуусах юм.

Эх сурвалж: Эрчим хүчний яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button