ДЭЛХИЙ

СУДАЛГАА: “Pfizer”, “AstraZeneca”-ийн вакцин гэрийн нөхцөлд халдвар тархахыг бууруулдаг

“Public Health England” агентлаг лхагва гарагт (2021.04.28) мэдэгдэл хийхдээ Англид хийж буй коронавирусийн вакцин гэрийн нөхцөлд халдвар тархах эсрдэлийг 50 гаруй хувиар буруулж байгаа хэмээжээ. “КОВИД-19”-ийн вакцинууд коронавирусийн халдвар тархахыг хэр бууруулдаг нь тодорхойгүй байсан. Харин энэхүү судалгаа нь вакцин халдвар тархалтад хэрхэн нөлөөлдөг талаар тодорхой хэмжээний ойлголт өгч байна.

Их Британийн эрүүл мэндийн сайд Мэтт Ханкок хэлэхдээ “Вакцин хүмүүсийн амь насыг авардаг бөгөөд энэхүү судалгаа нь амьдрал дээрх баримтыг ашиглаж коронавирусийн халдвар тархалтыг бууруулдаг гэдгийг харууллаа” хэмээжээ.

Тус судалгаагаар эрдэмтэд “Pfizer” эсвэл “AstraZeneca”-ийн вакцины анхны тунг тариулснаас гурван долоо хоногийн дараа халдвар авсан хүн вакцин тариулаагүй хүмүүстэй харьцуулахад гэртээ халдвар тараах магадлал 38-аас 49 хувиар буурсан гэдгийг харуулсан аж. Мөн тус вакциныг тариулсан хүн анхны тунгийн дараа шинж тэмдэг үзүүлдэг хэлбэрээр өвчлөх магадлал дөрвөн долоо хоногийн дараа 60-аас 65 хувиар буурдаг.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button