ДЭЛХИЙ

Энэтхэгт нөхцөл байдал хүнд байгаа ч мужийн сонгууль нь үргэлжилж байна

Энэтхэг улсад цар тахлын нөхцөл байдал маш хүнд байгаа ч гэсэн Баруун Бенгал мужийн оршин суугчид сонгуулийн сүүлийн шатанд саналаа өгч байна. Санал хураах байрын хүмүүс урт эгнээ үүсгэн жагсаж байгаа нь Энэтхэг улсад болж буй коронавирусийн халдварын хоёр дахь давлагаанд хүч нэмэх аюултай.

Баруун Бенгалд сонгуулийн жагсаал болж олон хүн цугларч байгаа тул мэргэжилтнүүд тус мужийг вирусийн халдварын дараагийн голомт болно хэмээн эмээж байгаа юм. Тус муж сүүлийн 24 цагт 17 мянга гаруй тохиолдол бүртгэж авсан нь рекорд үзүүлэлт байв. Баруун Бенгал бол одоогийн Ерөнхий сайд Нарендра Модиг дэмжигчид олонх биш байдаг цөөн хэдэн мужуудын нэг аж.

Энэтхэг улс өнөөдөр 379257 шинэ тохиолдол, 3645 нас баралт бүртгэн авсан нь дэлхийн хамгийн өндөрт орох үзүүлэлт байв.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button