Нийгмийн

“Нийтийн дуучдын нэгдсэн холбоо” бүх гишүүддээ дархлаагаа дэмжээрэй гэж 100 мянган төгрөг шилжүүлжээ

Дуучин П.Идэржавхлан “Нийтийн дуучдын нэгдсэн холбоо”-ноос дархлаагаа дэмжээрэй хэмээн 100 мянган төгрөг шилжүүлсэн байна хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн.  

Тэрбээр “Өнөөдөр вакцинаа хийлгэх гээд дугаарлаад зогсож байлаа. Дансанд мөнгө орж ирэхээр нь утгыг нь уншаад гайхаад өнгөрсөн чинь. “Нийтийн дуучдын нэгдсэн холбоо”-ноос гишүүн бүрдээ мөнгө шилжүүлсэн юм байна. УЗ ын гишүүддээ баярлалаа. Хэцүү цаг үеийг хамтдаа туулъя” гэсэн байсан юм.

Бид “Нийтийн дуучдын нэгдсэн холбоо”-той холбогдож, нийт хэчнээн уран бүтээлч бүртгэлтэй байдаг талаар тодрууллаа.

“Манай холбоо нийт 112 гишүүнтэй. Дандаа чөлөөт уран бүтээлчид. Хүнд цаг үед бүгдээрээ гэртээ сууж байгаа болохоор сэтгэлийн дэм өгөх зорилгоор холбооны дансанд хуримтлагдсан мөнгөнөөс шилжүүлсэн” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button