Нийгмийн

“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” УСК трэйлерээ цацлаа

Шүүдэр продакшн, Voo апп-ын хамтын бүтээл, зохиолч Б.Шүүдэрцэцэгийн "Хотол цагаан гүнж” романаас сэдэвлэн бүтээсэн “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” УСК албан ёсны трэйлерээ цацлаа.

Сонирхолтой нь Хотулун гүнжийн алтан судрын эрэлд хамтдаа гардаг итгэлт 5 баатрын бага насны дүрүүдэд тулааны найруулагч Ц.Цэендашийн хүү Ц.Тэнгэр, Хад баатар хэмээх сөрөг дүрд тоглож буй жүжигчин Ө.Энхболдын хүү Э.Энх-Ирмүүн нар насанд хүрсэн жүжигчидтэйгээ дүр төрхөөр адилхан тул сонгогдсон байна. Хотулуны хамгийн хүчит баатар, алиа хошин Баавгай баатрын дүрд СТА Д.Төмөрбаатар, түүний бага насанд О.Манлайбаяр, харваач Харцага баатарт СТА Алтантөр, бага насных нь дүрд О.Үүл, Дува хунтайжийн бага насны дүрд морин харваач 9 настай  Э.Энхмандах нар тоглосон байна.

Киноны Ерөнхий продюсерээр  Д.Болдхуяг, ерөнхий найруулагч С.Баасанжаргал, зураглаач Г.Бат-Ирээдүй, эвлүүлэгч графикч Б.Чинзориг, ерөнхий зураач Л.Батбилэг, тайзны ерөнхий зураач СТА Н.Батжаргал, дууны найруулагч С.Нэргүй, нүүр будагч СТА Б.Эрдэнэчимэг нар ажиллаж байна.

Цар тахлын улмаас цаг үе, эдийн засгийн хүндрэл тохиолдож байгаа ч ойрын үед хийгдээгүй олны хэсэгтэй, нүсэр  төсөвтэй, гурван улирлыг үзүүлсэн  “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” тулаант УСК энэ оны арваннэгдүгээр сард нээлтээ хийхээр төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button