НИЙГЭМ

“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” УСК хоёр дахь трэйлерээ цацна

Шүүдэр продакшн, Voo апп-ын хамтын бүтээл, зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хотол цагаан гүнж” романаас сэдэвлэн бүтээсэн “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” УСК бүрэн хэмжээний хоёр дахь трэйлер удахгүй үзэгчдийн хүртээл болох аж.

Киноны албан ёсны анхны трэйлер нь өнгөрөгч гуравдугаар сард цацагдаж байв. Хотулун гүнжийн дүрд жүжигчин М.Цэрэндолгор тоглож байгаа бол, ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал, ерөнхий зураглаачаар Г.Бат-Ирээдүй, ерөнхий зураачаар Л.Батбилэг ажиллаж байгаа бөгөөд ирэх оны арваннэгдүгээр сард нээлтээ хийх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button