Жастин Биебер “BTS” хамтлагтай хамтран дуу гаргана
Дуучин Жастин Биебер дэлхийд алдартай К-поп хамтлаг “BTS”-тэй шинэ дуу дээр хамтран ажиллаж байгаа хэмээн нэгэн эх сурвалжаас “Page Six” сайтад хэлжээ. Эх сурвалжийн хэлснээр тус уран бүтээл нь Биеберийн шинээр гаргасан “Justice” цомгийн делюкс хувилбарт багтаж магадгүй гэнэ.
Шинэхэн дуун дээр хамтран ажиллаж байгаа нь тэдний харьяалагддаг дуу бичлэгийн компаниуд нэгдсэн явдалтай холбоотой байх магадлалтай юм. Дөрөвдүгээр сарын эхээр “BTS” хамтлагийн агентлаг “Hybe” нь “Ithaca Holdings”-ийг 1 тэрбум ам.доллароор худалдан авчээ. “Ithaca Holdings”-д Жастин Биебер, Арианда Гранде, Деми Ловато тэргүүтэй уран бүтээлчид харьяалагддаг юм.
“Hybe” агентлаг дөрөвдүгээр сарын эхээр “Youtube” хуудсан дээрээ тавьсан бичлэг дээр “BTS” хамтлагийн гишүүд “Ithaca Holdings”-ийн уран бүтээлчидтэй хамтран эерэг нөлөөлөл үзүүлж өсөж дэвжихдээ бэлэн байгаа хэмээжээ.
Эх сурвалж: Page Six
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.