BTS-ийн V нэг чихний сонсгол нь их муудаж, Жонгүг шилбэний гэмтэлтэй болсон талаар ярьжээ
BTS хамтлаг энэ хавар эргэн ирэлт хийж, дэлхийгээр аялан тоглож байгаа. Тус хамтлагийн V болон Жонгүг лхагва гарагт /2026.08.12/ “Weverse” платформ дээр шууд дамжуулалт хийхдээ эрүүл мэндийн асуудлын талаар ярьжээ. V хэлэхдээ түүний баруун чихний сонсгол хоёр жил хагасын өмнө муудаж, сэргэхгүй байгаа гэсэн байна. Тэр “Зүүн чихний минь сонсголыг 100 хувь гэж үзвэл баруун чих минь дөнгөөж 30 хувьтай сонсож байгаа” гэж хэлжээ. V эм ууж, эмнэлэгт тогтмол үзүүлж байгаа гэдгээ нэмж хэлсэн байна.
Жонгүг хэлэхдээ шилбэний гэмтэл нь механик стрессийн улмаас хугарахад ойртож ирсэн гэжээ. Тэр шууд дамжуулалт дээр “Өнөөдөр тайзан дээр эрч хүчтэй гүйхийг хүссэн ч өвдөлтөөс болоод заримдаа биеэ барьсан” гэж хэлсэн байна. Аялан тоглолтоо дуусгахын тулд гэмтэлдээ болгоомжтой хандах болно гэж Жонгүг нэмж хэлжээ.
Эх сурвалж: Yonhap News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.