НийгмийнНИЙГЭМ

С.Эрдэнэцогтыг мансууруулах бодис хууль бусаар олж авсан үндэслэлээр шалгаж эхэлжээ

“Шилмэл загвар” агентлагаас загварын гараагаа эхлүүлж, өдгөө фитнесийн модель, багш хийж буй С.Эрдэнэцогт найз бүсгүйдээ гар хүрч хуулийн хариуцлага хүлээгээд удаагүй байхдаа хөл хорионы дэглэм зөрчиж гадуур сэлгүүцсэн хэмээх шалтгаанаар 500.000 төгрөгөөр торгуулаад зогсохгүй, цагдаа найзаа хөлдөө чирж арга хэмжээ авахуулсан цаг саяхан. Гэвч түүний балаг дууссангүй.

Тодруулбал, түүнийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд мансууруулах бодис хууль бусаар олж авсан гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ.

Түүнд Эрүүгийн хуулийн 20.7-1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буйг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Хурандаа Б.Баатархүү хэлэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button