Нийгмийн

ХАНХ СУМЫН ЗАСАГ ДАРГА: Улсаас комисс ирж, хохирлын хэмжээг албан ёсоор тогтоох хэрэгтэй

Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр гурван удаа газар хөдөлсөн байна. Тодруулбал, 16:46 цагт "Адуун” гэдэг газар 6.3 магнитудын хүчтэй,  16:58 цагт 4.3 магнитудын хүчтэй, 22:11 цагт “Хачим” гэдэг газар 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Бид тус сумын Засаг дарга Л.Даваабаяртай холбогдож, хохирол учирсан эсэхийг тодрууллаа. 

Тэрбээр “Шинээр ноцтой хохирол гараагүй. Харин нэгдүгээр сарын 12-ны газар хөдлөлтийн улмаас зарим барилгуудын хана цуурсан. Тэдгээрийн хагаралт, цууралт нэмэгдсэн. Нэгдүгээр сард болсон газар хөдлөлтийн хохиролыг тогтоохоор тухайн үед аймгаас баг ирсэн. Тус баг нурсан малын хашаа, хашаандаа дарагдсан мал, ААН-үүдийн унаж эвдэрсэн эд зүйлийн хохирлыг тогтоосон. Хохирлын хэмжээ 96 сая төгрөг гарсан. Нэг ч хохирлыг барагдуулаагүй.

Харин сургуулийн барилга, эмнэлгийн байшин, албан байгууллагуудын хохирлыг тухайн үед тогтоогоогүй. Улсаас комисс ирж тогтоодог юм билээ. Уг нь нэг сараас хойш ирж болохоор л байсан. Төр засаг үүн дээр анхаарч, хохирлын хэмжээг албан ёсоор тогтоож өгөх хэрэгтэй байна. Тэгээд шинээр барих шаардлагатай барилгуудыг барьж, хувь хүмүүсийн хохирлыг барагдуулж өгөх хэрэгтэй” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-05 12:53

Сум аймгийнхаа нөөцөөс гарга, юм бодвол улс руугаа сарвайж байх юм аа

Холбоотой мэдээ

Back to top button