ДЭЛХИЙ

ДЭМБ “Спутник-V” вакциныг бүртгэх асуудлыг долдугаар сард шийднэ

Даваа гарагт (2021.05.03) ДЭМБ мэдэгдэл хийхдээ Оросын “Спутник-V” вакцины аюулгүй байдлын үнэлгээг зургаадугаар сарын сүүл эсвэл долдугаар сард өгөх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.

ДЭМБ-ын эмийн хүртээмжтэй байдлыг хариуцсан захирлын туслах Мариангела Симаогийн хэлснээр тус байгууллага “Спутик-V” вакцины үйлдвэрлэгчээс вакцины тухай бүрэн дүүрэн мэдээллийг хүлээн аваагүй байгаа аж. Тэрбээр нэмж хэлэхдээ “Бидэнд хавтаст мэдээллийг бүхэлд нь олгож, мөн зохих үйлдвэрлэх зарчим болон клиник зарчмыг дагаж байвал вакциныг мэргэжлийн баг шалгах болно. Шалгах ажлаа зургаадугаар сарын сүүлээр эсвэл долдугаар сард дуусгана” гэжээ.

Тавдугаар сарын 10-аас зургаадугаар сарын эхний долоо хоног хүртэл Орос улс дахь вакцин үйлдвэрлэх газруудыг ДЭМБ шалгана. Симаогийн хэлснээр Орос дахь вакцин үйлдвэрлэдэг таван өөр байгууламжид шалгалт хийх аж.

Эх сурвалж: Sputnik News

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-04 13:01

Дэндүү тэнэг улс төржсөн авилгажсан байгууллага юм. Трамп энэнээс гардаг нь зөв байж. Барууны компаниудын ашиг олох замыг засахын тулд бусад орныхыг нар үзүүлэхгүй юм бна. Астразененик гээд хэрэггүй вакциныг ямарч ш�##�г�##�тгүй хэлэнгүт нь бүртгээд байсан

Холбоотой мэдээ

Back to top button