ДЭЛХИЙ

ДЭМБ: Covax хөтөлбөрт нэмж 35-45 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай

Цар тахлыг зогсоохын тулд дэлхийн даяар вакцинжуулалт явуулж байгаа. Чинээлэг болон орлого багатай улс орнуудад вакцины хүртээмжийг тэгш байлгах зорилгоор “Covax” хөтөлбөрийг өнгөрсөн жил эхлүүлсэн билээ. Одоогийн байдлаар тус хөтөлбөрөөр 49 сая тун вакцин улс орнуудад хүргэгдсэн байна.

ДЭМБ-ын захирал Тедрос Адханом Гебрейесус хэлэхдээ ихэнх насанд хүрэгчдийг вакцинжуулахын тулд дараа жилд “Covax” хөтөлбөрт 35-аас 45 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэжээ. “Covax” хөтөлбөрийг ДЭМБ, Gavi, Cepi нар хамтран явуулж байгаа юм. Тедрос дөрөвдүгээр сард хэлэхдээ нийт тарьсан вакцины 0.3 хувь нь орлого багатай орнуудад хийгдсэн хэмээсэн байна.

“Covax” хөтөлбөрт ДЭМБ-аас баталгаа өгсөн “Pfizer/BioNTech” болон “Oxford/AstraZeneca”-ийн вакциныг тараасан байгаа.  ДЭМБ хамгийн сүүлд “Moderna” компанийн вакциныг баталсан бөгөөд “Covax” хөтөлбөр 500 сая тун захиалжээ. Гэвч тус вакцины ихэнх тун нь 2022 гарсны дараа “Covax”-ийн орнуудад хүргэгдэх аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zovre lioptor
zovre lioptor
2021-08-08 01:23

It is truly a nice and helpful piece of info. I am glad that you simply shared this helpful information with us. Please stay us up to date like this. Thank you for sharing.

Холбоотой мэдээ

Back to top button