ДЭЛХИЙ

Их долоон улсын гадаад хэргийн сайд нарын уулзалт Лондон хотод болжээ

Даваа гарагт (2021.05.03) дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг долоон улсын гадаад хэргийн сайд нарын уулзалт Лондон хотод болжээ. Одоогийн байдлаар Их долоогийн эргэх ерөнхийлөгчөөр ажиллаж буй Их Британи улс тус уулзалтыг БНХАУ болон ОХУ-ын үзүүлж буй заналхийлэлтэй тэмцэх ажлаа дахин баталгаажуулах боломж хэмээсэн байна.

Их Британийн гадаад хэргийн сайд Доминик Рааб, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар НАТО цэргүүдээ Афганистанаас гаргаж байгаа явдал, Иран, БНХАУ, ОХУ-ын тухай ярилцжээ. Тэд Москвад олон улсын хуулийг мөрдөж эхлэх хэрэгтэй гэдгийг анхааруулсан аж.

Орос улсыг 2014 онд Крымийн хойгийн асуудлаас болж Их наймаас хассан билээ. Доминик Рааб хэлэхдээ “Өөрчлөгдөх ёстой зүйл нь Орос улсын үйл ажиллагаа”, харин төрийн нарийн бичгийн дарга Блинкен “Орос улс хайхрамжгүй, түрэмгий үйлдэл гаргавал бид хариу үзүүлнэ. Гэхдээ бид нөхцөл байдлыг хүндрүүлэхийг хүсэхгүй байна” хэмээжээ. Харин БНХАУ-ын тал дээр Блинкен “Хятад улсыг барьж тогтоох нь бидний зорилго биш. Бидний зорилго бол олон улсын дүрмийг баримтлуулах” гэжээ.

Эх сурвалж: DW

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button