СПОРТ

ТАНИЛЦ: Олимпын эрхийн төлөө барилдах Монголын таван бөхийн оноолт

Чөлөөт бөхийн олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн өнөөдөр Болгар улсад эхэллээ. Токиогийн олимпод оролцох эрх авахын төлөө Монголоос Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Ө.Ууганбаяр нарын удирдлагад барилдах таван бөхийн сугалаа гарчээ. Тэд хэн, хэнтэй оноолт таарсан бол.

-Эрэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр

Азийн наадмын чөлөөт бөхийн 11 дэх аварга Э.Бэхбаяр

-74 кг-д 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер Б.Бямбадорж

-86 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин П.Өнөрбат

- 97 кг-д Азийн танхимын наадмын хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер, улсын аварга Ч.Алтангэрэл

Эмэгтэйчүүдийн 62 кг-д Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт, “Poland Open”, Иван Ярыгины нэрэмжит олон улсын тэмцээний аварга, Олон улсын хэмжээний мастер Х.Болортуяа.

Х.Болортуяа | News.MN
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button