ДЭЛХИЙ

АНУ-ын сенатууд: Монгол Улсад санаа зовж байна

АНУ-ын Вермонт мужийн сенат Патрик Лихи, Флорида мужийн сенат Марко Рубио АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд хандаж Монгол Улсын тухай захиа бичжээ. Тэд сүүлийн үед Монгол Улсад өрнөсөн улс төрийн үйл явдлуудад санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна.

Сенатууд бичсэн захиандаа “Сүүлийн үед УИХ, шүүх засаглал, болон Ерөнхийлөгчийн хийсэн маргаантай хэрэг явдал, тухайлбал одоогийн Ерөнхийлөгчийг дахин сонгуульд нэр дэвшихээс хориглосон хуулийг түргэн баталж, Үндсэн хуулийн цэцийн шүүгчийг огцруулсан. УИХ-ын хийсэн эдгээр үйл нь үндсэн хуультай нийцэж байгаа эсэх дээр маргаантай байгаа. Мөн тус улсын Ерөнхийлөгч төр барьж буй нам болох МАН-ыг тараах хүсэлт Дээд шүүхэд гаргасан нь улс төрийн хямрал үүсгэж, ирэх зургаадугаар сарын 9-ны өдөр явагдах ерөнхийлөгчийн сонгууль шударга явагдах эсэх дээр эргэлзээ үүсгэж болзошгүй” гэжээ.

Тэд нэмж бичихдээ “Мөн бид АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагтай ажиллаж богино хугацаанд сонгууль ажиглах олон улсын багийг санхүүжүүлж Монгол иргэдийг сонгуулиар дамжуулж дуу хоолойгоо илэрхийлэх боломжийг үгүйсгэх оролдлогыг баримтжуулж авахыг уриалж байна” гэсэн байна. Сенатууд тус захидалдаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг Бээжин хотод ярилцлага өгөхдөө “БНХАУ болон Хятадын Коммунист Намтай хамтын ажиллагаа, харилцаа холбоогоо сайжруулахад бэлэн байна” гэсэн тухай дурджээ.

Сенатууд захидлаа дуусгахдаа “Ардчиллыг дэмжих нь манай гадаад бодлогын үндсэн цөм байх ёстой бөгөөд Хятадын Коммунист Нам гэх мэт авторитар хүчнүүд дэлхий даяарх ардчиллын үнэт зүйлсийг арчиж хаяхаар ажиллаж буй энэ үед” гэсэн байна.

Эх сурвалж: rubio.senate.gov

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

10 Сэтгэгдэл

  1. Амеркийн сенатын гишүүдээс нэг гуйх юм байна. МАН намын гишүүдийн офшорт байгаа дансыг нэн яаар####тай битүүмжилж мөнгийг Монголын сангийн яамын дансанд төвлөруулж өгнө үү. Монголын ард түмэн хулгайд ####дсан мөнгөө авий.

  2. АНЫХНЫ ХИЙДЭГ ЧАМИН АРГА АНХНЫ ЖАГСААЛ ИНГЭЖ ЭХЭЛЖ БАЙСАН БАЙХ ГАДААДЫН ХАЙРААР ЭХЭЛСЭН

  3. ANU-iin senatuud zov zuildee sanaa zovj bna. hurelsuh hamaagui durmiin bus toglolt hiij bolohgui ee. bid ardchilaliin zarchimaar delhii dahind neelttei baih yostoi.

  4. Za hutcatcgaa buren erhet mongol ulsiin dotood asuudald ynkuud buu oroltc ta nart tuij hamaagui shuu za ta nariin balagaar aj uildweriin oron baisanaa aldaj uildwergui bolsom odoo dain gargah n dutaj bnu

  5. Дэлхийд Америк үдэстэн гэж үгүй, байгаа ч үгүй. Харин Монгол үндэстэн хэдэн мянган жилээр байсан одоо ч байгаа цаашид ч байсаар байх болно. Тэгэхээр үндэсний эх оронгүй цагаачдын цуглуулга АНУ-ын сенатруудад бидний хэрэг падлий байхгүй. Түүхэнд бага хаадын үед нэг ингэж цумарч байсан юм, гадныхантай гадныхангүй бид учраа олчихно.

  6. АНУ-ЫН ХИЙХ ЁСТОЙ НЭГ ЗҮЙЛ БОЛ МАН-ЫН МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС СҮҮЛИЙН 30 ЖИЛ ХУЛГАЙ ХИЙСЭН МӨНГИЙГ ТҮМЭНД ИЛ БОЛГОЖ ӨГӨХ ЯВДАЛ ЮМ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button