ДЭЛХИЙ

Есөн метр гүн худагт унасан зааны тугалыг аварчээ

Энэтхэг улсад нэгэн жижиг тосгоны худагт унасан зааны тугалыг аварсан байна. Тэрхүү зааны тугал өнгөрсөн ням гарагт (2021.05.02) Ниматанд тосгоны ойролцоох модон дунд сүрэгтэйгээ хамт орж ирсэн аж. Тосгоны оршин суугчид сүргийг айлган үргээсэн бөгөөд дараагийн өдөр нь худаг дотор тугал унасан байсныг илрүүлжээ.

Орон нутгийн засгийн албан тушаалтан Шашикант Верма хэлэхдээ “Харамсалтайгаар орой, 21:00 минутын орчим зааны тугал худагт унасан.Усны төвшин өндөр байгаагүй ч гэсэн тугал худагт унаад ямар нэгэн бэртэл аваагүй” гэсэн байна.

Тосгоны оршин суугчид орон нутгийн ойн хэлтэст мэдэгдсэнээр тугалыг гаргах ажил эхэлжээ. Аврах ажлын үеэр худгийн нэг талын ханыг сэтэлж налуу шуудуу ухаж тугалыг гаргасан аж.

Эх сурвалж: CNN

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button