УЛС ТӨР

УИХ-ын гишүүд ээ, ТӨХК-иудын асуудлаар эрх ашиггүй ШҮГЭЛ үлээнэ үү

Бодит кэйс: Нэр бүхий улстөрч асар их мөнгө угаасан төсөл дээр өөрийн тойргоосоо нэг шавилхан залууг захирлаар нь томилуулжээ. Тэрбээр төсөл дээр нь нэмэлт санхүүжилт олж өгөхийн тулд бүх лоббиг нь хийж, Хөгжлийн банк, яам, агентлагуудын түвшинд баахан уулзалт хийсэн байдаг.

-ТӨХК-ИУДЫГ ЯАМДУУД БУЛААЦАЛДАЖ, ГИШҮҮД ЭРХ АШГАА ШИНГЭЭДЭГ ТОГТОЛЦОО-

Хууль батлах, ард түмний төлөөллийг хэрэгжүүлэх учиртай УИХ-ын гишүүн яагаад тойрогт нь үл хамаарах төрийн өмчийн чиглэл дэх төслийн ажлын санхүүжилт хөөцөлдөв. Эндээс мөнгөний гэж болох эрх ашиг нэвт үнэртэнэ. Ерөөсөө л ТӨХК, ТӨҮГ-уудад улстөрчид цэвэр мөнгөний эрх ашгаа суулгасаар он удав.

Уг нь Төрийн өмч хариуцсан тусдаа агентлаг бий. 2016 оны сонгуулийн дараа ТӨБЗГ-т 105 орчим Төрийн өмчийн компани харьяалагдаж байсан бол эдүгээ Эрчим хүч, Зам тээвэр, Уул уурхайн чиглэлүүдээ салбар яамдад нь алдаад бараг дуусчээ. Салбарын бодлого тодорхойлох учиртай яамдууд ТӨХК-иудын аж ахуйн ажилтай ноцолдох дуртай болсон жишиг сүүлийн жилүүдэд ингэж газар авсан юм.

Тухайлахад, Д.Сумъяабазар УУУХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЗГХЭГ-тай Эрдэнэс Монгол компанийг булаацалдаж, Ц.Даваасүрэн хэрүүл хийж давхисаар Эрчим хүчний чиглэл дэх ТӨХК-иудын 60-70 хувийг яам нь эзэмшдэг байхаар зохицуулсан. Ард нь томилгоо, тендерийн эрх ашиг л явдаг. УИх-ын гишүүд бүгд үүнийг мэддэг ч ихэнх нь энэ чиглэлд эрх ашигтай учир шүгэл үлээгч ер гарч ирдэггүй билээ.

Бүр Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг ажиллаж байх үед хуучнаар Төрийн өмчийн хороог Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Х.Баттулга яамныхаа харьяанд авсан байдаг. Энэ үед нь Н.Алтанхуяг хоосон үлдэхгүйн тулд ЗГХЭГ-ын харьяанд Төрийн банк, Эрдэнэс Монгол тэргүүтэй аль шимтэй хэдээ авч үлдсэн түүхтэй. Дараа нь ТӨХ-г татан буулгаж, Сангийн яамны нэг хэлтэс болгох үеэр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн лобби хийгдсэн байдаг. Их учиртай логик.

ГАЖУУДЛУУД: ТӨХК-ИУДЫН ЗАХИРАЛ, ТУЗ-ИЙН ГИШҮҮД, ӨНДӨР ЦАЛИН

ТӨХК-иуд дээр гардаг гажуудлууд асар их. Захирлуудыг нь томилохдоо мэргэжлийн, салбартаа ажилласан туршлагаас илүүтэй улстөрчдийн шахааны хүн аваачдаг. Цалин хангамж нь асар өндөр байх бөгөөд компани нь алдагдалтай ажилласан ч их хэмжээний цалин авсаар л суудаг. ХААБ л гэхэд 2016 оноос өмнө асар их алдагдалтай ажилладаг мөртлөө цалингаа банкны зээлээр тавьдаг байсан түүх бий.

Ихэнх ТӨХК-иуд Компанийн тухай хуулиар ТУЗ-ийн гишүүдтэй. Тэдний томилгоог сонгон шалгаруулдаг нэртэй ч ихэнх нь мөн л улстөрчдийн хамаарал бүхий хүмүүс, эсвэл албан тушаалтнууд очдог. Бүр ТӨБЗГ-ын дарга өнөөгийн ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганбат ажиллаж байхдаа МИАТ тэргүүтэй хэд хэдэн ТӨХК-ийн ТУЗ-д орсон байдаг. Эрдэнэс Тавантолгой, МИАТ, Төрийн банк, Хөгжлийн банк тэргүүтэнд яамдуудын ТНБД нар автоматаар орж, өндөр цалин хүртдэг кэйсүүд ч бий.

ТӨХК-иудын тендерүүд нь Худалдан авах ажиллагааны агентлагаар дамжиж буй нэртэй ч мөн л улстөрчдийн мөнгө угаадаг томоохон дэд бүтэц болтлоо важумжлагдсан байдаг. Тойрогтоо бөөн юм болж байж, энэ төсвийг суулгасан учраас тендерийг нь бид мэдмээр байна гэх агуулгаар УИХ-ын гишүүд ил цагаан ханддаг гэх. Гаднаа хууль, журам яригсад хөшигний ард жинхэнэ ахуйн бэртэгчин шуналтай улс болж, ТӨХК-иудын чухал хэлтэс, газрууд руу өөрийн хүнээ шургуулахыг чухалчлан үздэг. Энэ нь эргээд мөнгө хийх гэсэн санаатай нь л нийлж байдаг.

ХУВЬЧЛАЛЫН САЛХИ ОРУУЛАХ ЁСТОЙ ОРОН ЗАЙ

2018 онд УИХ-аас ТӨБЗГ-ын харьяан дахь 20 гаруй АЗЗА-г бүрэн хувьчилж, МИАТ, Хөрөнгийн бирж, Төрийн банк, шуудангийн салбарын заримыг хэсэгчлэн хувьчлах тогтоолын төсөл орж ирсэн ч шуудхан унаж байв. УИХ-ын гишүүд улс орны стратегийн чухал хэсгүүдийг хувьчлах нь буруу гэсэн санал хэлж, өнөөдүүл нь уухайн тас дэмжсэн. Уг нь,

-Авто зам засвар зэрэг хувийн хэвшлүүд хийж чадах чиглэл дэх ТӨХК-иудыг бүрэн хувьчлах,

-ТӨХК-иудын зардлыг хэмнэх зорилгоор үйл ажиллагааны чиглэлээр нь багцалж нэгтгэх,

-Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт, Оюутолгой зэрэг томоохон ордуудаас зарах эрхгүй энгийн хувьцааг ард түмэнд эзэмшүүлэх, олон улсын зах зээлд IPO гаргах ажлыг эрчимжүүлэх,

-Ихэнх ТӨХК-иудыг 40 хувь хүртэл хувьчилж, хувийн хэвшлийн хяналтыг бэхжүүлэх зэрэг арга замууд байж болохоор харагддаг.

Гэтэл эл асуудлаар оновчтой дууграх гишүүд асар цөөн байдаг нь нөгөө л эрх ашиг юм. Харин хаа очиж, Б.Энхбаяр гишүүд ТӨХК-иудын асуудлыг нэлээд сөхөж ярих болсон бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан төсөв төвлөрүүлэхэд үүрэг хүлээлцдэг байх чиглэлд нэлээд сайн шахаж өгсөн. Уг нь эрх ашиггүй ийм 10 гишүүн байхад л ТӨХК-иуд дээр үлээх шүглүүд асар их байгаа юм. Даанч хөдөлдөггүй, ихэчвлэн эрх ашгийг нь хамгаалсан үг захиалгаар хэлчихээд л сууж байдаг.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Био комбинатын захирлын томилгооны асуудал сүүлийн арваад жил шүүхийн байгууллагаар явж, ТӨБЗГ-ынхныг хашраасан байгууллагаар нэрлэгддэг. Гэтэл ард нь Д.Тэрбишдагва, Ж.Батзандан нар эрх ашгаа хавчуулчихсан, чуулганы танхимд өмөөрч үг хэлчихээд л сууж байсан бэлэн түүх бий. Түүнчлэн Эг, Дөргөнийн усан цахилгаан станцын төсөл, Сайн шандын аж үйлдвэрийн цогцолбор, Мон-Атом, Аж үйлдвэрийн парк тэргүүтэй ямар ч ажил хийгээгүй мөртлөө өч төчнөөн улсын мөнгө салхинд хийсгэчихсэн дампуурагчдын кэйсийг эргэн сануулъя.

Энэ бүхнийг нэгтгэж дүгнэхэд, ТӨХК-иудад хувьчлалын салхи оруулахгүй л бол улстөрчдийн хүнээ байршуулдаг, мөнгө хийдэг агуулах сав төдий оршиж, жил ирэх тусам тоногдсоор байх дүр зураг л харагддаг. Асар өндөр цалин авч, төрийн өчнөөн мөнгө үрэн таран хийдэг ч ямар ч хариуцлага хүлээдэггүй данагар захирлуудыг чухамдаа улстөрчид л төрүүлээд байгаа юм. ТӨХК-иудыг компанийн жишгээр ажиллуулахын тулд улстөрчид дуртай үедээ савраа дүрдэг байдлыг л багасгах чиглэлд парламент өөрөө санаачлагатай ажиллах ёстой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
2021-05-07 08:21

Зөв сэдэв хөнджээ. Төхк-уудад Болорчулуун хүнээ их шахсан шүү

улстөрчид
улстөрчид
2021-05-07 08:23

Тдэж уудаг газруудаа хувтчлы гэж сайн дураараа дууграхгүй шүү дээ монголын нөхцөлд ингэж амьдарч ирсэн хүмүүсээс с�##�на гэж үлгэр эрх ашиггүй дуугар гэж сэтгүүлч ури�##�сан нь аргаа барсан хэлбэр юм даа

Зочин
Зочин
2021-05-07 09:04

Эрчим хүчний с�##�барт дандаа Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын мэргэжлийн бус хүмүүсээр дүүрчихсэн.

зочин
зочин
2021-05-07 10:03

Б.Энхбаяр овоо яриад байгаа. Яах юм бол доо. Бас нэгнээс нь хахууль аваад зогсох юм уу

хог шаар
хог шаар
2021-05-07 10:29

Тэрбишдагва Батзандан нараас ийм л хогийн юм гарна

Этт
Этт
2021-05-07 10:43

Этт-н захир�##� хэн болохын танд.

Үнэн
Үнэн
2021-05-07 11:34

Төрийн өмчийг хувьчлахгүйгээр асууд�##� шийдэгдэхгүй. Нам нэртэй өлөн цөөвөр идэх хоолоо олох ганц арга нь төрийн өмч юм. Хувийн өмчийг хулгайлах аргагүй , харин луйвардаж болдог. Луйврын ажиллагаа эхэлсэн тухай
яриа гараад байгаа. Төрийн өмчийг хулгайлж луйвардаж ч болно. Төрийн өмчийг хувьчилж ,хууль зүйг сайжруулснаар эдийн засаг огцом сэргэнэ ,авилга арилна , иргэдийн амьдр�##� эрс дээшилнэ.

Unen
Unen
2021-05-07 13:10

.Uix gishuudiin tabisan xamgaaldag xumuusiig il tod alban tushaal tsalin xulstei ni zarla......said nariin ni shineer bii bolgoson oron toog ni nerle.salbar kompaniin xamt olonbur medej bgaa.

irgen
irgen
2021-05-07 13:40

Sangiin yamand heltes bolgoj bggaad erdenetiig oruulj irsen arhiwiin yum ni ymar ih uregdsen bol

ан ч адилхан
ан ч адилхан
2021-05-07 13:42

Алтанхуяг өмч дээр дуугарч магадгүй ч өлсгөлөн зарлаад �##�га боллоо. АН засаглах үед өмчүүдийг жинхэнэ тараасан Сайханбилэг баахан эрдэм шинжилгээнмй хүрээлэнгүүдийг я�##�аа мон атомаар элбэгдоржийнинэг нөхөр тоглосон

Зочин
Зочин
2021-05-07 19:11

Улсын ажил явдаггүй �##�дагд�##�тай байдаг нь баахан мэргэжилийн бус цүнх баригч нарыг ТӨХК -д шахсантай холбоотой. Тэд нар нь ажлаа мэдэхгүй, дээр нь ажилд саад тээг болж, ивээч нарынхаа эрх ашигт нийцүүлж улсын төсөв тeндeрыг будлиулах ажил хийж суудагыг бүгд мэддэг. Мэрэгжлийн бус шахаасуудыг цэвэрлэх цагт улс хөгжинэ.

төх
төх
2021-05-07 19:44

Ням Осор сайн ажиллаж байж дээ. Одоогийн Цэнгэл бүр байхгүй ээ. Юун хувьчл�##� ярих..Тийм юм хүлээлтгүй хүн

Холбоотой мэдээ

Back to top button