Нийгмийн

БИДНИЙ ХАЙРТАЙ БИЗНЕС: Баяртай, Gold’s Gym Ulaanbaatar

Монголын хамгийн анхны олон улсын франчайз фитнесс төв, бидний хайртай “Gold’s Gym Ulaanbaatar” өнөөдөр хаалгаа барилаа. Тэд эрүүл чийрэг, эрч хүчтэй амьдралын хэв маягийг бидэнд санал болгож, дасгал хөдөлгөөн хийхэд зориулсан бүхий л үйлчилгээг дэлхийн жишигт нийцүүлэн, цогцлоон тэмүүлж байсан юм.

Дэлхийн хамгийн том фитнесс сүлжээний нэг “Gold’s Gym”-ийн түүх 1965 онд АНУ-ын Калифорнын Венецээс эхэлсэн байдаг. Арнолд  Шварценеггер байнгын үйлчлүүлэгч нь байсан гэхээр ямархуу алдартай газрын тухай ярьж байгаа нь тодорхой биз. Харин 2016 онд “Их Монгол Төв”-ийн хоёрдугаар давхарт “Gold’s Gym”-ийн салбар үүдээ нээж, дэлхий даяар тархсан алдарт сүлжээний 715 дахь салбар болж байв. Ердөө таван жилийн дотор 43 ажлын байрыг бий болгон хадгалж, идэвхтэй гишүүдийнх нь тоо 1000 давсан. “Эрүүл чийрэг Монголын төлөө” гэсэн зорилгоо биелүүлэхийн тулд тэд дэлхийн төвшний гүйцэтгэл, хэрэглэгч бүрийнхээ онцгой хэрэгцээ шаардлагад нийцсэн чанарыг санал болгодог байлаа. Фитнессээр дамжуулан өөрийн хүч чадлыг нээх гүүр нь болж, эрүүл, эрч хүчтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх урт холын аяллыг тэд төлөвлөөд байсан юм.

“Gold’s Gym” сонирхлоороо нэгдсэн хүмүүсийн цугларах аз жаргалтай нэгэн цэг болж, тэр л хүрээллээс бадарсан эрч хүч олон хүний амьдралыг гэрэлтүүлж байсан билээ. Тэд зөвхөн хүний бие галбирыг урлах бус сэтгэлийг ч мөн анагаадаг “эм” байлаа. Гэвч дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөө тэднийг ч бас тойрсонгүй, өдгөө үүд хаалгаа барихаас аргагүйд хүрээд байна.

Хамгийн сүүлийн өгүүлбэрийг дахин нэг уншихыг танаас хүсэж байна. Энэ муухай мэдээ биеллээ олоогүй гэдгийг хэлье. Гэвч дээрх “худал” үнэн болоход тун ойрхон байгааг ойлгоосой хэмээн хүсэж “муу амласныг” минь та өршөөнө биз ээ. Дэлхийн банкны судалгаанд оролцсон Монголын 360 компанийн 27 хувь нь удаан хугацаанд алдагдал хүлээхгүйн тулд энэ онд үүд хаалгаа барьсан байна. Бидний хайртай бизнесүүдэд ч ийм үйл явдал тохиохгүй гэсэн баталгаа үгүй.

Хайртай бизнесүүд маань энэ цаг үеийг давж гарахад та бидний дэмжлэг хамгийн чухал хэрэгтэй байна. Карентины дараа та бүтээгдэхүүн үйлчилгээг нь худалдан авч, бас бусдадаа мэдээлэл түгээн, аль чадахаараа сурталчлаарай гэсэн уриалгыг “Simple” дэх найзууд нь эхлүүлж байна. Бидний зүгээс хайртай бизнесүүдээ дэмжихээр 500 сая төгрөг хүртэлх уян хатан бизнесийн зээлийг сарын 1.5-2.5 хувийн хүүтэйгээр санал болгож байгаа.

Хайртай бизнесүүдээ дэмжье, “Simple Business”.

“Simple” дэх найзууд нь

Simple business

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг
Back to top button