Нийгмийн

ТОДРУУЛГА: Урьдчилсан байдлаар 70667 мал цасан болон шороон шуурганд дарагдаж, хорогдсон

Дундговь аймгийн зарим сумдад байгалийн онц ноцтой үзэгдэл болж, бог, бод мал цасан болон шороон шуурганд дарагдаад буй. Бид тус аймгийн Баянжаргалан сумын хоёрдугаар багийн малчин Доржхандийн Нэргүйтэй ярилцаж, нөхцөл байдлын талаар та бүхэнд хүргэсэн билээ. 

Ярилцлагыг энд дарж уншина уу.

Уг шороон болон цасан шуурганд тус аймгийн хэчнээн сумын малчдын мал өртөж, хохирол амсаад буйг, мөн ажлын хэсэг гаргасан эсэхийг тус аймгийн Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Дорждэрэмээс тодруулаа.

Тэрбээр “Дэрэн, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил сумын малчдын мал цасанд дарагдсан гэсэн мэдээ ирлээ. Мөн Гурвансайхан сумын малчдын мал шороон шуурганд дарагдсан гэсэн мэдээтэй байна. Эдгээр сумдад нийт 16 ажлын хэсэг ажиллаж байгаа. Одоогоор хохирлын хэмжээ эцэслэн гараагүй байна. Урьдчилсан байдлаар 142 өрхийн 70667 мал цасан болон шороон шуурганд дарагдаж, хорогдсон гэсэн мэдээ ирээд байна. Малаа хариулж яваад төөрсөн гэсэн мэдээлэл бол одоогоор алга байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
2021-05-07 13:44

м�##�чид минь хөөрхий

Зочин
Зочин
2021-05-07 22:06

Дундговийг сар махаар хангах мөл үрэгджээ хэт харамч байв�##� байг�##�ь тэнцвэрүүлээд өгөх нь үр дүнтэй юм

Холбоотой мэдээ

Back to top button