ДЭЛХИЙ

ДЭМБ Синофармын вакцинд яаралтай горимд ашиглах зөвшөөрөл олголоо

Баасан гарагийн (2021.05.07) орой ДЭМБ, Синофарм компанийн вакцинд яаралтай горимд ашиглах зөвшөөрөл олгосон байна. Ингэснээр Синофармын вакцин ДЭМБ-аас баталсан, Барууны оронд үйлдвэрлээгүй анхны вакцин боллоо. Өмнө нь ДЭМБ “Pfizer”, “AstraZeneca”, “Johnson&Johnson” болон “Moderna” компанийн вакциныг баталсан билээ.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус хэлэхдээ “Ингэснээр COVAX хөтөлбөр худалдан авж болох “КОВИД-19”-ийн эсрэг вакцины жагсаалт нэгээр нэмэгдэж, олон орнуудад өөрсдөө тус вакциныг батлан импортоор оруулж ирээд хэрэглэх боломж нээгдлээ” гэсэн байна.

Синофарм компанийн вакциныг батлах ажил дөрөвдүгээр сарын 26-наас эхэлсэн бөгөөд ДЭМБ-ын зөвлөх бүлэг клиникийн туршилтын тоо баримт, болон вакцинаа үйлдвэрлэх арга барилыг шалгаж үзжээ. ДЭМБ-ын Стратегийн зөвлөх шинжээчдийн бүлэг тус вакциныг 18-аас дээш насныханд тарихыг зөвлөсөн аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button