НИЙГЭМ

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн иргэд дархлаажуулалтад хэрхэн хамрагдах вэ

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг вакцинд хамруулах талаар Эрүүл мэндийн сайдын тушаал гарчээ.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр 

"Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу коронавирусийн эсрэг вакцины эхний тун хийлгэсэн болон вакцинд огт хамрагдаагүй байхдаа халдвар авсан хүмүүс вакцинд хамрагдах юм.

  • Дархлаажуулалтад огт хамрагдаагүй байхдаа халдвар авсан иргэд батлагдсан өдрөөс 21 хоногийн дараа вакцины эхний тундаа хамрагдана.
  • Харин вакцины нэгдүгээр тунгаа хийлгэснийхээ дараа халдвар аваад эдгэрсэн хүмүүс халдвар батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараа вакцины хоёрдугаар тунгаа хийлгэх юм.
  • Харин бүрэн тунгаа аваад коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүс вакцинд хамрагдахгүй.
  • Халдвар батлагдаад 21 хоногоос дээш хугацаа өнгөрсөн ч дээр журмын дагуу вакцинд хамрагдах боломжтой&8221; гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дураараа .. Юм бэ. Энэ сайдад зөвлөдөг юмнууд нь ямар боловсролтой юм. Өөрсдөө мэдэхгүй бол гадаадын эрдэмтдийг сонс. Гадаад хэл мэдэхгүй бол хүн гуйж орчуулга хийлгүүл. Өвчилсөн хүмүүс хангалттай дархлаатай бдгыг мэдэхүү

Amjilt
Amjilt

Azid manaih vakcinjaltaaraa 1-d orson bna shuu!

Холбоотой мэдээ

Back to top button