ДЭЛХИЙ

Навальныйг хордоогүй гэж мэдэгдсэн эмч ор сураггүй алга болжээ

Алексей Навальный хордоогүй гэж мэдэгдсэн эмч Александр Мураховский ор сураггүй алга болсон талаар өнгөрсөн ням гарагт (2021.05.09) Оросын хэд хэдэн агентлагууд мэдээлжээ. Мураховский нь Омск бүсийн эрүүл мэндийн сайд бөгөөд тэрбээр өнгөрсөн арван нэгдүгээр сард тус албан тушаалд томилогдсон байна.

Үүнээс өмнө Мураховский Оросын сөрөг хүчний удирдагч Навальный хордсоныхо дараа хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллаж байжээ. Түүнийг албан тушаал ахихад Навальный өөрийн Твиттер хуудас дээрээ “Худалч амьтан, чи шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг, дарга нарт тал засаж албан тушаалаа ахиулдаг” гэж бичиж байсан аж.

“ТАСС” агентлагт мэдээлснээр Мураховский баасан гарагт (2021.05.07) анд явж байхдаа ор сураггүй алга болжээ. Түүнтэй хамт явсан хүмүүс хэлэхдээ Мураховскийгийн машин шаварт сууж ард үлдэж хоцорсон тул явган явсан гэсэн байна. Омск хотын эмнэлэгт Алексей Навальныйг эмчилсэн хоёр эмч хоёул нас барсан. Навальныйг хордсон гэдгийг анх мэдэгдсэн Сергей Максмишин 2020 оны арван хоёрдугаар сард зүрхний шигдээсээр нас баржээ. Харин өнгөрсөн гуравдугаар сард Рустам Агишев харвалт өгсний дараа бие нь хүндэрч амьсгал хураасан.

Эх сурвалж: Daily Beast

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button