НИЙГЭМ

ТОДРУУЛГА: Улаанбаатар хотын иргэдийн долоон хувь нь вакцинд хамрагдаагүй байна

Эрүүл мэндийн яамны өнөөдөр /2021.05.10/-ийн мэдээллээр сүүлийн 24 цагт 639 халдвар нэмэгдэж, нийт халдварын тоо 45.459 болсныг мэдэгдсэн. Харин 1287 хүн эдгэрч, нийт эдгэрсэн иргэдийн тоо 32.660 болсон юм. Түүнчлэн 8 хүн нас барж, нийт нас барагсдын тоо 170 болсныг хэлсэн билээ. Коронавирусийн вакциныг тодорхой эрүүл мэндийн шалтгаантай иргэдэд тарихгүй байх, шаардлагатай нөхцөлд эмчид үзүүлсний дараа хийлгэхийг зөвлөж байгаа. Өдгөө тус шалтгааны улмаас вакцинд хамрагдаж чадаагүй, дархлаажуулалтдаа хамрагдахаар цэгт очоод буцсан цөөнгүй иргэд байгаа бөгөөд тэдгээр иргэд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, хоёрдугаар төв эмнэлэг, гуравдугаар төв эмнэлэгүүдийн тусгай цэгүүдэд мэргэжлийн эмчид үзүүлсний дараа вакцин хийлгэх юм.

Бид вакцинд хамрагдах шаардлагатай хэчнээн иргэн байгаагаас хэд нь хамрагдсан эсэх асуудлаар Эрүүл мэндийн Хэвлэл мэдээлэл хариуцсан албаны дарга Б.Ууганбаяраас холбогдож тодруулахад:

"Нийт 2.067.000 хүнийг дархлаажуулах ёстойгоос нэгдүгээр тунгаа хийлгэсэн 1.590.636 байгаа. Ингэхээр цаана нь 476.364 хүн нэгдүгээр тунгаа огт хийлгээгүй гэсэн үг. Өнөөдрийн байдлаар 1.590.636 хүн нэгдүгээр тунд, 622.740 хүн хоёрдугаар тунгаа хамрагдсан байна. Сүүлийн 24 цагт Улаанбаатар хотод 894.785 иргэн, орон нутгийн 695.851 хүн вакцины нэгдүгээр тундаа хамрагдсан. Харин Улаанбаатар хотод 476.296, орон нутгийн 146.444 хүн хоёрдугаар тундаа хамрагдсан байна. Улаанбаатарт вакцинд огт хамрагдаагүй 30-40 мянган орчим хүн байгаа. Энэ нь хүн амын 7 хувь гэсэн үг юм. Тэдгээр иргэдийн зургаадугаар сарын 1-ны дотор дархлаажуулах зорилт тавиад ажиллаж байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-10 14:51

Mash sain uzuulelt, hamragdaagui n odo hamragdchih bho Bidnii tuluu l zohion baiguulj bui ajil yum da Zasgiin gazartaa ih bayarlalaa

Алтанхуяг
Алтанхуяг
2021-05-11 00:11

Сайн байна шүү з�##�уу сайд маань мундаг байна амжилт

Иргэн
Иргэн
2021-05-11 09:15

Вакцин хиилгэхгүй байгаа нь үхнэл биз гуйж яах юм д�##�д ороод өгөг

Холбоотой мэдээ

Back to top button