НИЙГЭМ

Нийтийн эдэлбэр газрыг 10.22 га талбайгаар нэмэгдүүлж, хамгаалалтад авлаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар 6 дүүргийн 21 байршил дахь 10.22 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж, тохижуулахаар тогтлоо. Үүнд, Баянзүрх дүүрэгт гурван байршилд 0.48 га, Сонгинохайрхан дүүрэгт нэг байршилд 0.11 га, Хан-Уул дүүрэгт есөн байршилд 2.34 га, Чингэлтэй дүүрэгт гурван байршилд  0.36 га, Багануур дүүрэгт гурван байршилд 6.48 га талбай багтаж байгаа юм.

Нийслэл хотод шилжин суурьшилт нэмэгдэхийн хэрээр барилгажилт эрчимжиж, хотжилт дагасан хүндрэл бэрхшээлүүд нэмэгдсээр байна. Иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай  амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор нийслэлийн нийтийн эзэмшлийн амралт зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах, шинээр ногоон байгууламж, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлж нийтийн эдэлбэрт авч ашиглалт хамгаалалтыг эзэнжүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм.

Нийслэлчүүдийн өмнө тулгамдаад байгаа энэхүү шаардлагад нийцүүлэн дээрх байршлуудыг бүртгэж, барилга барих зөвшөөрөл олгохгүй байхыг Нийслэлийн ИХТ-ын Тэргүүлэгчдээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт үүрэг болголоо.
Ташрамд, Нийслэлийн ИТХ-аас амралт зугаалга, биеийн тамирын зориулалтаар тохижуулах талбайг хамгаалалтад авч, тохижилтын ажлыг жил бүр хийдэг. Тухайлбал, 2019 онд 32 байршлын 57.66 га, 2020 онд 38 байршлын 130 га газрыг нийтийн эзэмшлийн эдэлбэр газраар тогтоон, тохижуулсан байдаг.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button