ДЭЛХИЙ

Илон Маск Аспергерийн хам шинжтэй гэдгээ мэдэгджээ

Тэрбумтан Илон Маск “Saturday Night Live” нэвтрүүлэгт оролцохдоо тус шоуг хөтөлж буй Аспергергийн хам шинжтэй анхны хүн гэж хэлжээ. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт (2020.05.08) “Saturday Night Live” нэвтрүүлгийг хөтлөхдөө дуучин Майли Сайрусыг урьж оролцуулсан байна. Ноён Маск Аспергерийн хам шинжтэй гэдгээ анхны удаа тус нэвтрүүлгээр ярьжээ.

https://www.youtube.com/watch?v=gKpaqlKrcoQ

Тэрбээр хэлэхдээ “Saturday Night Live нэвтрүүлгийг хөтлөх гэж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Үнэндээ би энд Saturday Night Live шоуг хөтөлж байгаа анхны Аспергерийн хам шинжтэй хүн гэдгээрээ түүх бүтээж байна” гэсэн байна.

Харин тус нэвтрүүлгийг үзсэн зарим хүн “Saturday Night Live”-ийг хөтөлсөн комедиан Дан Аукройд өмнө нь Тоуретте болон Аспергерийн хам шинжтэйгээ хэлж байсан хэмээжээ. Аспергерийн хам шинжтэй хүмүүс өөрсдийн мэдрэмжээ хуваалцах, үгэн болон үгэн бус харилцааг ойлгохдоо удаан байдаг аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button