ДЭЛХИЙ

АНУ-ын “Pfizer/BioNTech”-ийн вакциныг 12-15 насныханд хийхийг зөвшөөрлөө

Даваа гарагт (2021.05.10) АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын газар “Pfizer/BioNTech”-ийн вакциныг 12-оос 15 насны хүүхдүүдэд яаралтай үед ашиглах зөвшөөрөл олгожээ. Ингэснээр тус улс намраас өмнө дунд сургуулийн хүүхдүүдийг вакцинжуулах боломж гарч ирэв.

Нийгмийн эрүүл мэнд, халдварт өвчний мэргэжилтнүүд хэлэхдээ өсвөр насны хүүхдүүдийг вакцинжуулах нь халдварыг бууруулахад тусална хэмээжээ. АНУ “Pfizer/BioNTech”-ийн вакциныг 16 болон түүнээс дээш насны хүмүүст тарихыг зөвшөөрсөн байгаа билээ. Ирэх лхагва гарагт (2021.05.12) АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн вакцины зөвлөх комисс хуралдаж хүүхдүүдэд вакцин тарих талаар шалгаж үзэх аж. Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв зөвшөөрөл олгох магадлал их бөгөөд хэрвээ баталгаа олговол энэ долоо хоногоос эхлэн вакцинжуулах боломжтой юм.

АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын газрын коммисар Жанет Вудкок хэлэхдээ зөвшөөрөл олгосон шийдвэр нь “биднийг энгийн амьдралдаа эргэн орж, цар тахлыг дуусгахад нэг алхам ойртуулж байгаа явдал” хэмээжээ. Тэрбээр эцэг, эх нарт хандаж Хүнс, эмийн удирдлагын газар “боломжит бүх тоо баримтыг нарийн нямбай шалгаж үзсэн” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: CNBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button