Нийгмийн

40420 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 1-4-ний хооронд болно. ЭЕШ-ын онлайн бүртгэл орон даяар явагдсан бөгөөд нийт 40420 шалгуулагч бүртгүүлжээ.

ШАЛГАЛТАД ИРЭХДЭЭ БИЕДЭЭ АВЧ ЯВАХ ЗҮЙЛС

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • ​Бүртгэлийн хуудас /Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
  • Суудлын хуваарь /ЭЕШ-ын бүртгэл дуссаны дараа гарна. Суудлын хуваарь бэлэн болсон үед та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

ШАЛГУУЛАГЧИЙН ЗААВАЛ АНХААРАХ ЗҮЙЛС

  • Амны хаалтаа зүүх
  • Хүн хоорондын зайгаа барих
  • Хариултын хуудас бөглөхдөө тоот мөр алгасан зөрүүлэхгүй байх
  • Сэтгэл зүйгээ бэлдэн тайван, хянамгай байх
  • Шалгалтын өмнө тохиромжтой хоол хүнс хэрэглэх
  • Их хэмжээний шингэн уухгүй байх
  • Өмнөх өдөр нь сайн унтаж амрах
  • Биедээ тохиромжтой, анги тасалгааны хэмд тохируулан хувцаслах
  • Өөрийн суудлын хуваарьт заасан цагийн дагуу шалгалтад ирсэн байх
  • Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай ба шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.

ШАЛГАЛТ ӨГӨХ БАЙРАА ХЭРХЭН МЭДЭХ ВЭ

Шалгуулагчид шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан 2021 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс хойш www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-гаас хэвлэн авна.

ШАЛГУУЛАГЧИД ДАРААХ ЗҮЙЛИЙГ ХОРИГЛОНО

Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл буюу үзгэн болон тосон бал, харандаа, баллуур, гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэгэн зүйлийг авч орохыг хориглоно.

ШАЛГАЛТЫН ДҮН МЭДЭЭ

  • Шалгалтын хугацаа дуусмагц, тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд тухайн шалгалтын хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж, анхны оноог шууд мэдээлнэ.
  • Шалгалтын хэмжээст оноог тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хаягны “шалгуулагчийн булан”-д байршуулна.
  • ЭЕШ-ын хичээл тус бүрийн дүн, оноо, жагсаалтыг www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана.
Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button