Энэтхэгчүүд үхрийн баас “КОВИД-19”-ийг анагаадаг гэж итгэн, арьсан дээрээ түрхэж байна

Энэтхэгчүүд үхрийн өтгөн “КОВИД-19”-ийг анагаадаг гэж итгэн, арьсан дээрээ түрхэх болсон байна. Эмч нар ингэх нь бусад халдварт өвчнийг тараах аюултай гэдгийг сануулжээ. Тус улс одоогийн байдлаар “КОВИД-19”-ийн 22.66 сая тохиолдол, 246,116 нас баралт бүртгэж авсан байна.
Мэргэжилтнүүд тооцоолол хийж нийт тохиолдол таваас арав дахин их байж болзошгүй гэдгийг хэлжээ. Энэтхэг улсын баруун бүсэд байрладаг Гужарат мужийн иргэд долоо хоногт нэг удаа үхрийн өтгөн арьсан дээрээ түрхэж эхэлсэн аж. Ингэснээр коронавирусийн халдвараас ангижрах эсвэл дархлаагаа дэмжинэ гэж тэд итгэжээ.
Хиндү шашинд үхэр нь амьдрал болон дэлхийг бэлгэддэг аж. Шүтлэгтэй хүмүүс хэдэн зуун жилийн турш үхрийн өтгөнөөр гэрээ цэвэрлэж, өргөл өргөхдөө ашиглаж иржээ. Энэтхэг улс даяар эрдэмтэд болон эмч нар үүний эсрэг анхааруулга өгсөөр байна.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.