ДЭЛХИЙ

Сейшел улсад бүрэн вакцинд хамрагдсан хүмүүс ковид тусах нь нэмэгджээ

Сейшел улсад бүрэн вакцинд хамрагдсан хүмүүс “КОВИД-19” тусах нь ихсэж байгаад эрүүл мэндийн мэргэжилтнүүд санаа зовниж байна. Мягмар гарагт (2021.05.11) ДЭМБ-аас мэдээлэхдээ Сейшел улсын коронавирусийн тухай мэдээллийг шалгаж үзнэ хэмээжээ. Сейшел нь 115 арлаас тогтсон Энэтхэгийн далайлд оршдог улс юм.

Тус улсын эрүүл мэндийн яам мэдээлснээр тавдугаар сарын 8-наас өмнө  илэрсэн бүх “КОВИД-19”-ийн тохиолдлуудын гуравны нэг нь бүрэн вакцинжсан хүмүүс байжээ. “Our World In Data” сайтаас харвал Сейшел улс дэлхийд вакцинжуулалтаараа тэргүүлж байгаа юм. Дархлаажуулалтад хамрагдсан ихэнх хүмүүс “Sinopharm” болон “AstraZeneca”-ийн вакциныг хийлгэжээ.

Сейшелийн эрүүл мэндийн яам мэдэгдсэнээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон өвчтөнүүдийн 80 хувь нь вакцин тариулаагүй хүмүүс байсан аж. Мөн эрчимт эмчилгээний тасаг хэвтэх болсон бараг бүх өвчтөнүүд вакцин тариулаагүй байсан гэдгийг хэлжээ. ДЭМБ-ын дархлаажуулалт болон вакцины асуудал хариуцсан захирал хэлэхдээ вакцин хүнд өвчлөлөөс өндөр үр дүнтэй хамгаалдаг гэсэн байна. Гэвч тэрбээр нэмж хэлэхдээ энэхүү нөхцөл байдлыг нарийн судлах хэрэгтэй гэсэн аж.

Эх сурвалж: CNBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zortilonrel
zortilonrel
2021-09-26 07:37

Thank you for sharing with us, I conceive this website genuinely stands out : D.

Холбоотой мэдээ

Back to top button