ДЭЛХИЙ

Вакциндаа бүрэн хамрагдсан Америкчууд дотор орчинд амны хаалтгүй байж болно

АНУ-ын албан тушаалтнууд вакцинжуулалтад бүрэн хамрагдсан Америкчууд ихэнх тохиолдолд дотор орчинд болон гадуур явахдаа амны хаалтгүй байж болно гэдгийг мэдэгдсэн. Ерөнхийлөгч Жо Байден тэрхүү мэдэгдэл гарсны дараа “АНУ-ын хувьд гайхалтай өдөр” болж байна хэмээжээ. Гэхдээ автобус, онгоц, эмнэлэг гэх мэт хүн ихтэй дотор орчинд амны хаалт зүүхийг зөвлөсөн байна.

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв өнгөрсөн лхагва гарагт (2021.05.12) “Pfizer/BioNTech”-ийн вакциныг 12-оос 15 насны хүүхдүүдэд хийхийг зөвшөөрчээ. Үүнээс өмнө АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын газар даваа гарагт (2021.05.10) өсвөр насны хүүхдүүдэд “Pfizer”-ийн вакциныг тарихыг баталсан.

“Pfizer” компанийн вакцины туршилтад 12-оос 15 насны 2 мянган хүүхэд оролцсон аж. Туршилтаар вакцин хүүхдүүдэд ямар нэгэн хүнд гаж нөлөө үзүүлдэггүй гэдэг нь илэрч, 100 хувийн үр дүнтэй хамгаалалт үүсгэсэн байна. Гэхдээ вакциныг амьдрал дээр хүүхдүүдэд тарьж эхлэхэд туршилт дээр үзүүлсэн шиг төгс үр дүн ажиглагдахгүй. “Pfizer” компанийн вакцин туршилтаар насанд хүрэгчдэд 95 хувийн үр дүн үзүүлсэн боловч амьдрал дээр 90 хувийн үр дүнтэй байгаа билээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button