ДЭЛХИЙ

ДЭМБ: Хэт удаан ажилласнаас болж жилд 745 мянган хүн нас барж байна

ДЭМБ-аас судалгаа явуулж хэт олон цагийн турш ажилласны улмаас жил болгон зуу зуун мянган хүн нас барж байгаа хэмээн дүгнэжээ. Тухайлбал 2016 онд хэт удаан ажилласнаас болж шигдээс эсвэл зүрхний өвчнөөр 745 мянган хүн нас барсан байна. Судалгаагаар Зүүн Өмнөд Ази, Номхон далайн баруун хэсгийн орнуудад амьдардаг хүмүүс хамгийн их өртдөгийг илрүүлжээ.

Энэхүү судалгааг Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран явуулсан байна. Долоо хоногт 55 цаг эсвэл түүнээс удаан хугацаанд ажиллах нь 35-аас 40 цаг ажиллахтай харьцуулахад шигдээс болох магадлалыг 35 хувь, зүрхний өвчнөөр нас барах магадлалыг 17 хувиар ихэсгэдэг гэдгийг судлаачид илрүүлсэн аж.

Мөн хэт удаан ажилласны улмаас нас барсан хүмүүс дөрөвний гурав нь дундаж насны эсвэл түүнээс хөгшин эрэгтэйчүүд байжээ. Ихэнхдээ нас баралт олон цаг ажиллахаа больсноос хойш тохиосон байна. ДЭМБ хэлэхдээ коронавирусийн цар тахлын улмаас нөхцөл байдал муудна гэжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button