Нийгмийн

Ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээлийг 12413 зээлдэгчид олгожээ

“Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 12413 зээлдэгчид 882.1 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгоод байна.

Улаанбаатар хотод 4481 зээлдэгчид 464.3 тэрбум, орон нутагт 7932 зээлдэгчид 417.8 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих зээл олгожээ. Монголбанкны Репо санхүүжилтийн зээлд өнгөрсөн хугацаанд 1957 зээлдэгч хамрагдаж 383.2 тэрбум төгрөгийн зээл олгосон бол 3598 иргэнд 263.9 тэрбум төгрөгийн ипотекийн 6 хувийн зээл олгогдсон байна.

Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл өнгөрсөн 7 хоногоос олгогдож эхэлсэн. Энэхүү зээл нь:

  • Хаврын тариалалтад 100 тэрбум
  • Ноолуур бэлтгэлд  200 тэрбум
  • Малчдыг дэмжих 200 тэрбум гэсэн үндсэн ангилалтай бөгөөд арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан жилийн 3 хувийн хүүтэй олгож байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button