Нийгмийн

19-р хорооны газар чөлөөлсөн хэсэгт ногоон байгууламж, авто зогсоол барина

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019, 2020 онд зөвшөөрөлгүй баригдсан авто гараашуудыг буулган, газар чөлөөлж 62 дугаар сургуулийн өргөтгөлийн бүтээн байгуулалтыг хийсэн билээ. Өнөөдөр /2021.05.13/ дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон холбогдох албаны удирдлагууд газар чөлөөлж, сургуулийн өргөтгөл баригдсан талбайд ажиллаж, дараагийн бүтээн байгуулалт хийх төлөвлөгөө, гүйцэтгэлийг талаар санал солилцлоо.

Зөвшөөрөлгүй баригдсан авто гараашуудыг чөлөөлсөн 19 дүгээр хорооны тус талбайд
“Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аяны хүрээнд ногоон байгууламж бүхий авто зогсоолыг байгуулах юм.

Бүтээн байгуулалт өрнөх тус талбайд хуримтлагдсан их хэмжээний барилгын хог, хаягдлыг өчигдөр /2021.05.12/ дүүргийн ЗДТГ, Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-тай хамтран цэвэрлэж, бэлтгэл ажлыг хангаж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button