ДЭЛХИЙ

Барак Обама “UFO” буюу үл мэдэгдэх нисдэг биет байдаг гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама хурд болон маневрлах чадвараараа АНУ-ын цэргийн хүчний хэрэгслүүдээс хавь илүү “UFO” буюу үл мэдэгдэх нисдэг биет байдаг хэмээжээ. Тэрбээр өнгөрсөн даваа гарагт (2021.05.17) “The Late Late Show with James Cordon” нэвтрүүлэгт оролцохдоо сүүлийн үед интернет дээр олны анхаарлыг татаж буй “UFO”-ийн бичлэгийг үзсэн байна.

Бичлэгийг үзээд Обама хэлэхдээ “Яг юу гэдэг нь мэдэгдэхгүй биетүүд тэнгэрт нисэж байгаа бичлэг байгаа, энэ үнэн. Бид тэр биет яаж тэгж хөдөлж байгааг нь тайлбарлаж чадахгүй. Траектор нь ямар гэдгийг амархан тайлбарлах зүй тогтолгүй хөдөлдөг” хэмээжээ. Тэрбээр анх 2008 онд АНУ-ын Ерөнхийлөгч болохдоо харь гарагийн талаар Америкийн засгийн газар ямар судалгаа, төсөл явуулдаг байсныг сонирхож асуусан гэдгээ дурдсан аж.

Мөн Обама “Харь гарагийн хувьд гэвэл, би телевизийн өмнө хэлж болохгүй юмс байгаа” гэжээ. Үүнээс хэд хоногийн өмнө Сан Диего хотын ойролцоо үзэгдсэн “UFO”-ийн бичлэг олон нийтэд ил болсон билээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-21 16:36

Нэгэнт ойлгомжтой асууд�##� болсон. Нисдэг таваг бий. Монголд ч олноор үзэгддэг

Холбоотой мэдээ

Back to top button