ДЭЛХИЙ

Хятадаас импортолсон кимчинээс хоолны хордлого үүсгэгч бактери илэрчээ

Өмнөд Солонгосын Хүнс, эмийн аюулгүй байдлын яам мягмар гарагт (2021.05.18) мэдээлснээр Хятадаас импортлон оруулж ирсэн 289 кимчинээс 15-д нь хоолны хордлого үүсгэдэг бактери илэрсэн байна. Мөн давсалсан байцайтай дөрвөн бүтээгдэхүүнээс хоёрт нь Өмнөд Солонгост зөвшөөрдөггүй хадгалагч бодис хийсэн байжээ.

Гуравдугаар сарын 12-оос тавдугаар 7-ны хооронд Хүнс, эмийн аюулгүй байдлын яам кимчи болон кимчиний бүтээгдэхүүнүүдийг шалгасан байна. Нэгэн Хятад эрэгтэй байцайгаар дүүргэсэн усан сан дотор нүцгэн байгаа бичлэг Өмнөд Солонгост цацагдсаны дараа тэрхүү шалгалтыг эхлүүлсэн аж. Хүнс эмийн аюулгүй байдлын яам 55 Хятад компанийн 289 бүтээгдэхүүнийг шалгаж “Yersinia enterolitica” нэртэй хоолны хордлого үүсгэдэг бактерийг ирүүлсэн байна.

Харин хоёр Хятад компанийн үйлдвэрлэсэн дөрвөн давсалсан байцайн бүтээгдэхүүнээс талаас нь дигидроацетат илрүүлсэн аж. Энэхүү хадгалагч бодисыг Өмнөд Солонгост давсалсан байцайд хийхийг хориглодог юм.

Эх сурвалж: Korea Times

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button